Цомгууд (1)

Амина

Амина
Үнэ
CD: 22,000
Урсгал
Pop
Гарсан он
2015-03-02
Долоон настайгаасаа урлагийн ертөнцөд эвлэгхэн дуу хоолойгоороо дуулж, эрч хүч, авьяас чадвараараа үнэлэгдсэн дуучин бол дуучин бол Т.Амина. Дуучин Төмөрийн Амина нь СУИС-ийн эстрад дуулаачийн ангид сурч төгссөн бөгөөд одоо Улсын Филармонид дуучнаар ажилладаг. Тэрээр 2014 онд “Амина” нэртэй бие даасан цомгоо гаргасан бөгөөд тус цомог нь “Ээж минь”, “00 цаг”, “Дутуу л байж”, Одоо л биш”, “Нутаг минь сургууль минь”, “Газар ижий минь”, “Би чамд хайртай”, “Зөрүүд хайрын эзэн”, “Намайг уучил” зэрэг нийт 10 дуунаас бүрджээ. МУСТА, дуучин Т.Амина нь одоо уран бүтээлийн хоёр дахь бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна. Тус цомгоороо үзэгч, сонсогчдод илүү хэмнэлтэй, шинэлэг, эрч хүчээр дүүрэн баялаг зүйлсийг хүргэхээр зорьж байгаа аж.