Амаржаргал Ч.

Урсгал:

Цомгууд (1)

Сэтгэлд нуугдсан харц

Амаржаргал.Ч
Үнэ
CD: 22,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-03-27
Дуучин Ч.Амаржаргалыг монголчууд “Амин нүдэн”, “Үггүй хайр”, “Үймэрсэн сэтгэл ” “Зүрхний санаашрал” зэрэг олон сайхан дуунуудаар нь андахгүй.   Ч.Амаржаргал нь 1972 оны 6-р сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн. Хүүхэд байхаасаа дуу хөгжимд сонирхолтой байсан учраас дөрөвдүгээр ангиасаа хүүхдийн хамтлагт манделин хөгжим тоглож байсан. Долдугаар ангиасаа цахилгаан хөгжмийн “Аялгуу“ хамтлагийг байгуулж 4 жил гоцлол, соль гитарчнаар ажилласан. 1990 онд сургуулиа төгсөөд “Аялгуу” хамтлагтай нэг жил гэрээгээр ажиллаж байсан. Энэ үеэс хамтлагтаа зориулж уран бүтээл хийх зорилгоор анхны аялгуунууд нь төрж, одоогийн "Учрал", "Зүрхний санаашрал", "Үгүйлэгдсэн хайр" зэрэг дуунуудаа зохиожээ. Урлагийн салбарт 1987 оноос хойш нийт 25 жил зүтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд 130 гаруй дуунд аялгуу хийсэн байна. Энэ хугацаанд хоёр хуурцаг, хоёр цомог гаргасан. Сүүлд 2011 онд “Сэтгэлд нуугдсан харц” бие даасан цомгоо гаргасан. Өөрийн 120 гаруй уран бүтээлээс түүвэрлэж, цомогт “Үггүй хайр”, “Нартад ганцхан ээждээ”, “Зүрхний санаашрал”, “Хайрын өнгө”, “Өндөр настны мялаалгын дуу”, “Охиндоо”, “Эрийн хийморь”, “Гарыг тань атгая ээжээ”, “Ээж минь”, “Харахын хүслэн”, “Дархан аав”, “Амин нүдэн” зэрэг 18 дууг багтаажээ. Дуучин Ч.Амаржаргал нь “Харахын хүслэн”, “Учирлын уянга”, “Хайрын орчлон”,” Ээлтэй эх дэлхий”, “Сэтгэлээс ундарсан аялгуу”, “Сэтгэлд нуугдсан харц”, “Амин нүдэн” зэрэг бие даасан тоглолтуудаа үзэгчдэд толилуулж байсан бөгөөд түүнээс гадна дуучин Баярдулам, Хүрэлбаатар нартай хамтарсан тоглолт хийж байжээ.   2012 оны 12-р сарын 28-нд Монгол Улсын гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнагдсан.