Амарбаяр Б.

Урсгал:

Цомгууд (1)

Миний ээж хөөрхөн

Амарбаяр Б.
Үнэ
CD: 13,200 Татах: 11,000
Урсгал
Урсгал тодорхойлоогүй
Гарсан он
2015-10-19
0:00
Б.Амарбаяр “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн багш, найрал дууны удирдаач, хөгжмийн зохиолч Баярын Амарбаяр нь 2005 оноос хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд урын сандаа нийтийн болон хүүхдийн дуунууд нийлсэн 30 гаруй уран бүтээлтэй. 2015 онд “Миний ээж хөөрхөн” нэртэй хүүхдийн дууны шинэ цомгоо гаргасан. Тус цомогт 2005-2015 онд зохиогдсон нийт 16 дуу багтсан бөгөөд дийлэнх нь ээжийн тухай сэдэвтэй дуу багтжээ. “Шинэ жил”, “Манай айлын жаал”, “Яасан юм бол доо”, “Баяр хөөр”, “Тойрон бүжиг”, “Тоглоомууд”, “Тоншуул”, “Би ч сайн чи ч сайн”, “Тооны хүрд”, “Зуун зууны хүүхдүүд”, “Миний ээж”, “Сүлд мод”, “Хүслэн”, “Туурайн тамгатай нутаг”, “Ээж минь”, “Миний ээж хөөрхөн” зэрэг 16 дууг “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн бяцхан сурагчид дуулсан байна. “Миний ээж хөөрхөн” цомог нь бага насны хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох, дуугаар дамжуулан эх дэлхий, ээж аавыгаа хайрлах, гоо зүйн төлөвшил хүмүүжлийн ихээхэн ач холбогдолтой цомог болжээ.