Powered by MDSKhanlex

ТАНИЛЦУУЛГА


iGeree нь мэргэжлийн хуульчийн үзүүлдэг хууль зүйн үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн илүү оновчтой байдлаар хүргэх дэвшилтэт технологид суурилсан хөдөлмөрийн эрх зүйн цогц платформ юм.

Цогц

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, мэдээллийг нэг дороос

Хялбар

Цөөн үйлдлээр тохирсон хариултаа авна

Шуурхай

Мэргэжлийн хуульчид хандах хугацааг хэмнэнэ

Найдвартай

Хууль тогтоомжид нийцсэн, алдаа гаргах эрсдэл бага

Баталгаатай

Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээг компьютер, таблет, гар утсаа ашиглан Хэн ч, Хэзээ ч, Хаанаас ч авах боломжтой.

Мэдээ, мэдээлэл

ТӨЛБӨР

Старт-ап багц
Багцын хүчинтэй хугацаа 0 сар
  • Хөдөлмөрийн гэрээ               /энгийн/
  • Хөдөлмөрийн гэрээ               /нарийвчилсан/
  • Хөдөлмөрийн дотоод журам
  • Ажлын байрны тодорхойлолт
  • Хөдөлмөрийн тушаал
  • Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ
  • Бусад баримт бичиг, гэрээ
  • Компанийн эрх зүйн баримт бичиг
Үнэ: 399,000₮
Худалдаж авах
Улирлын багц
Багцын хүчинтэй хугацаа 3 сар
  • Хөдөлмөрийн гэрээ               /энгийн/
  • Хөдөлмөрийн гэрээ               /нарийвчилсан/
  • Хөдөлмөрийн дотоод журам
  • Ажлын байрны тодорхойлолт
  • Хөдөлмөрийн тушаал
  • Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ
  • Бусад баримт бичиг, гэрээ
  • Компанийн эрх зүйн баримт бичиг
Үнэ: 999,000₮
Худалдаж авах
Жилийн багц
Багцын хүчинтэй хугацаа 12 сар
  • Хөдөлмөрийн гэрээ               /энгийн/
  • Хөдөлмөрийн гэрээ               /нарийвчилсан/
  • Хөдөлмөрийн дотоод журам
  • Ажлын байрны тодорхойлолт
  • Хөдөлмөрийн тушаал
  • Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ
  • Бусад баримт бичиг, гэрээ
  • Компанийн эрх зүйн баримт бичиг
Үнэ: 2,999,000₮
Худалдаж авах

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Хөдөлмөрийн энгийн гэрээг сонгосноор та Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн, хамгийн энгийн, стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулах боломжтой.

Харин АйГэрээ систем дээр хөдөлмөрийн гэрээгээ угсарснаар та өөрийн ашиг сонирхол, хэрэгцээ, онцлог нөхцөл байдлаа тусгасан илүү нарийвчилсан нөхцөл бүхий гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн  байгуулах боломжтой.

Хэрэглэгч та www.igeree.mn дээр санал болгож буй багцаас худалдан авснаар хамгийн хямд үнээр, хэрэгтэй үедээ, шаардлагатай баримт бичгээ угсран авах боломжтой. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой баримт бичгүүдийг цогцоор нь, харилцан уялдаатайгаар үйл ажиллагаандаа ашиглах болно.

Бүртгүүлсэн хэрэглэгч нь хуулийн этгээд бол утас, имэйл хаяг, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны  овог, нэр, нууц үгээ, эсхүл хувь хүн бол утас, имэйл хаяг, нууц үгээ өөрчлөх боломжтой.  

Хэрэв хуулийн этгээд оноосон нэр, эсхүл хувь хүн овог, нэрээ өөрчилсөн бол хүсэлтээ шаардлагатай нотлох баримтын хамт (компанийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг) АйГэрээний info@mdsa.mn имэйл хаягаар эсхүл манай хаягт ирүүлж өөрчлөлт оруулах эрх авах боломжтой.

Баримт бичгийг худалдаж авсан тохиолдолд түүнийг өөрчлөх боломжгүй учир та өөрийн угсарсан баримт бичгийг худалдаж авахын өмнө оруулсан мэдээлэл, өгөгдлийг сайтар шалгана уу.

Угсарсан баримт бичгийнхээ төлбөрийг төлөхөд аливаа техникийн саатал гарсан, төлбөр төлсөн боловч таны  угсарсан гэрээ худалдаж авсан гэрээний жагсаалтад ороогүй, эсхүл хэвлэх холбоос гарч ирээгүй бол бидэнтэй (976) 77330049 дугаараар холбогдоно уу.

Хэрэглэгч тодорхой хугацааны турш, хэд хэдэн баримт бичиг угсарч ашиглах бол www.igeree.mn хуудаст бүртгүүлэн “Миний бүртгэл” цэсээ үүсгэсэн байна.  Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцсэн баримт бичгийн тоо болон хугацаанд тааруулж www.igeree.mn дээр санал болгож буй багцаас сонгож Qpay, LendMN зэрэг төлбөр төлөх аргуудаас өөрт тохирох хэлбэрээр төлбөрөө төлнө. Ингэснээр та өөрт хэрэгцээтэй баримт бичгүүдийг угсарч “Миний бүртгэл” цэсэнд сонгосон багцын хугацаанд хадгалах бөгөөд хэдийд ч, хаанаас ч шаардлагатай баримт бичгээ хэвлэн авах боломжтой.

Харин бүртгэл үүсгэхгүйгээр нэг удаа баримт бичиг худалдан авах тохиолдолд тухайн баримт бичгийн харгалзах төлбөрийг Qpay, LendMN зэрэг www.igeree.mn дээр санал болгож буй төлбөр төлөх аргуудаас өөрт тохирохыг сонгож төлнө. Ийнхүү угсарсан баримт бичиг нь “Миний бүртгэл” хэсэгт хадгалагдахгүй бөгөөд зөвхөн өөрийн хандсан төхөөрөмж дээр татан авч хэвлэх боломжтой.

Хэрэглэгч өөрийн угсарсан баримт бичгийг хадгалахдаа www.igeree.mn хуудаст бүртгүүлэн нэвтэрч орсон байх шаардлагатай.  Хэрэглэгч нэвтэрч орсны дараа вэбсайт, эсхүл аппликейшний “Миний бүртгэл” цэсээс өөрийн хадгалсан болон худалдаж авсан баримт бичгүүдийг харах, хэвлэх, устгах боломжтой.

Хэрэглэгч АйГэрээнд бүртгүүлж нэвтэрч оролгүйгээр аливаа баримт бичгийг нэг удаа худалдаж авах бол зохих төлбөрөө төлсний дараа хэвлэж авах боломжтой.

Та нүүр хуудаст буй “Эрх зүйн баримт бичиг” холбоос дээр дарахад гарч ирэх эрх зүйн баримт бичгийн жагсаалтаас өөрт хэрэгтэй баримт бичгийн төрлийг сонгож,  тохирох өгөгдлүүдийг нөхөж оруулснаар эрх зүйн баримт бичгийг угсарна. Угсарсан баримт бичгийн төлбөрийг АйГэрээ систем дээр санал болгож буй Qpay, LendMN зэргээс сонгож төлснөөр та өөрийн худалдаж авсан баримт бичгийг хэвлэх боломжтой.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү холбоосруу орж танилцана уу.